歌词塔 搜索歌曲

Уул歌词

歌手:UKA 专辑:Хөг-Жим

作词 : Oki
作曲 : B. Damdinsuren/Oki
Аадар салхин дунд
Амьдрал хагацлын гүнд
Агуу бас үнэн хоёр нь хувиршгүй
Бодлын энэ ууланд
Бүх ертөнц оршино
Тэнд надтай
Тэнгэрийн сар хайр дуулдаг юм
Ээжийн бүүвэй энгэрийн салхинд сонсогдно
Эцгийн минь захиас илбэн цуурайтна
Ээлжлэх улирлын гоо үзэсгэлэн оргилд нь бий
Эргэх хорвоод юу үнэтэйг тэнд олох вий
Хайртай учраас хязгаарлагдах мэт
Гэвч хайр хязгааргүй, би мэдээгүй
Халил оргилд байхыг чи хүсвэл
Хормой бэлийг нь тээж мэдрээрэй
Худал бас үнэнд
Хоосорч бас дүүрэвч
Хөг аялгуу, хүслийн гал нь нохрошгүй, унтрашгүй
Алсын энэ оргилд
Алдаж байж олсон
Амьдарлаас минь үнэтэй эрх чөлөө бий
Дурлалынхаа дууг энд л чамтай дуулсан
Дуусах эхлэлгүй хайрыг би олсон
Хүний амьдралын гоо үзэсгэлэн оргилд нь бий
Хүж дэлхийгээс юу хайснаа чи олох вий
Хайртай учраас хязгаарлагдах мэт
Гэвч хайр хязгааргүй, би мэдээгүй
Халил оргилд байхыг чи хүсвэл
Хормой бэлийг нь тээж мэдрээрэй
Хайртай учраас хязгаарлагдах мэт
Гэвч хайр хязгааргүй, би мэдээгүй
Халил оргилд байхыг чи хүсвэл
Хормой бэлийг нь тээж мэдрээрэй
Хайртай учраас хязгаарлагдах мэт
Гэвч хайр хязгааргүй, би мэдээгүй
Халил оргилд байхыг чи хүсвэл
Хормой бэлийг нь тээж мэдрээрэй
更多>

UKA最新专辑

更多>

UKA最新歌曲